Wednesday, March 2, 2011

Эмэгтэй хүний өөрийгөө ширтүүлэх байдал

Кино урлаг бол порнограф ба эмэгтэй жүжигчид бол бидний эротик сэтгэлгээ тусах дүрс болдог гэж Америкийн алдарт урлаг уран зохиол судлаач Фредрик Жэймсон хэлсэн байдаг. ОЙлгоход жоохон ярвигтай байж магад гэхдээ эмэгтэй жүжигчин үзэсгэлэнтэй байх тусам түүний зураг хөрөг интернетээр эргэлдэж, шар сонин хэвлэлийн бай болж, олон нийтийн жиг жуг ярианы гол сэдэв болдог. Үүнийг харин буруу сөрөг зүйл гэхээсээ илүү эмэгтэй хүнд ашигтай зүйл гэж би чухамдаа боддог. Учир ни бид мэдээллийн мөн медиягаар нэвт шувт шингэсэн бас нэг давхар ертөнцөд амьдарч байна. Өглөө босоод л фэйсбүүк, ажилдаа явах замдаа гар уцаан дээр мэдээ, ажлаа тараа дэлгүүрт шагайхад шар сонин сенсац. Нэг ёсондоо бидний эргэлдэж байгаа медия ертөнцөд хэн илүүтэйгээр бас ойр ойрхон харагдаж яригдаж сенсацлагдаж чадаж байна тэр л нийгмийн тодорхой хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлнэ гэсэн үг. Энэ утгаараа хэдийгээр кино хальсан дээр уцан хүүхэлдэй мэт эрх мэдэлгүй нариуулагчийн дураар эсвэл үзэгчдийн цоо ширтэг харцанд дуртай дургүй өртөж байгаа нь нэг ёсны хүчирхийлэл мэт боловч нөгөө талаар яг энэхүү ширтүүлэх чадвар нь буцаад нэогөө медия ертөнцөд эрх мэдлийг олгодог байх.