Хов жив хөөцөлдөгч, цуурхал шивэр авир хийсэн сэтгүүлүүдийн хуудсуудыг алгасалгуй бөөндсөн брэндүүдийг харахаар бөөлжис цутгаад нэг хэсэгтээ л фешн-д сэтгэл хөрсөн боловч дахин өөрийнхөө онгодыг олсноо та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Louis Vuitton, Chanel, Dior -ын цунхийг бид өнгө, өнгөөр нь “бөөнддөгөө” хэзээ болих юм бэ? Бид үнэхээр тийм фешн-д тайлагдаагүй гарууд юм уу эсвэл бид мэдрэмжээ өөр нэг тийм ахуйн сэтгэлгээ дээрээ тулгуурлан хөгжүүлээд байна уу? Америк хүүхнүүдийн мэдрэмжийг ажиглахад, ямар нэг даашинзыг ямар хямд үнээр олж авснаа ярих дуртай, Орос хүүхнүүд өөрсдийгөө эрчүүдэд зориулж хувцасладаг гэж гайхуулж байхыг хэдэнтээ сонссон, Англи бүсгүйчүүд уламжлал, чанар эрэлхийлнэ, үсрээд л тэр дэглэмээ эсэргүүцэгч радикал урсгалыг шүтнэ (McQueen, Westwood?), гэтэл бидэнд өөрсдийнхөө мэдрэмжийг эргээд reference хийх буюy хамааруулах өнцөг байна уу? Зүгээр халуун байхыг хүсч байна эсвэл ялдамхан байхыг эрхэмлэнэ гээд орхивол магадгуй их амархан л даа. Үсрээд л хөөрхөн, эгдүүтэй, халуун, гоё гэдэг тодотгол гишүүн зүүнэ. Манай бүсгүйчүүд арай зоригтой баймаар юм шиг санагдаж байна. Бидний дотоод ертөнцийн мэдрэмж, чадал, энерги, бүх оюуны потенциаль зүгээр нэг эгдүүтэй гэсэн боомилсон хэв маягт ороход хангалттай гэжүү?
За ингээд гомдол, нэхэл, шүүмжлэл хүртээд байхыг бүсгүй та хүсээгүй байх. Та гэлтгүй би ч гэсэн нэг ёсны фешн депресс-нд хэсэг хугацаанд орж манан буданд төөрж явснаа сая анзаарч байна. 2006 онд Оливье Тэйскен-ыг Rochas-аас халж тус брэндийг дахин ажилуулахгуй хэмээн шинэхэн худалдан авсан эзэд нь мэдэгдэхэд за ингээд фешн арт ерөнхийдөө утгаа алдаж байгаа юм байна л гэж бодоод өнгөрч байснаа санаж байна. Тэрнээс хойш нөгөө байдаг хэдэн л гарууд хийдгээ хийгээд л дундуур ганц хоёр үхэл болоол амьдрал үргэлжилсээр, хувцыг нь тэр болгон худалдаж авч чадахгуй ч ядахдаа амтархаж сонирхох шинэ загвар байхгуй юм шиг санагдаад. Ядахдаа миний сэтгэлд нийцдэг стиль их цөөхөн. Тэгээл глобал брэндийн хүчирхийлэлд автагдаад л амьдраад л байлаа гэж би бодов. Харин саяхан Лондон орох боломж олдож тансаг дэлгүүрийн нэгэн цонхонд Rochas-ийн шинэ загварын хувцас байхаар нь сонирхоод ороод үзэв. Тэйскэн биш ч их шинэлэг мөртлөө маш хатуухан, ширүүхэн хардаг хүүхнийг санагдуулам даашинз, банзалнууд харагдав. Гэртээ эргэж ирээд -ийн 2012-2013 оны намар өвлийн загварын тоглолтыг Каллас-ын дуулсан Верди-ийн Noi Siamo Zingarelle арияг сонсонгоо амтархан үзэв. Үзэж дуусаад Эмманүэль Кант-ын хэлснийг одоо л ухаарлаа. Бид гоо үзэсгэлэнгээс өөрсдийгөө хайдаг юм байна. Үүнд глобал брэндүүд биднийг хүчирхийлээд байгаа ч юм биш бидний ихэнх нь өнөө үед зүгээр л sexy байхыг л эсвэл нэг тийм буржуа буюу дундаас дээш давхаргын тав тухтай статус-даа хөлбөрөх дуртай болчихсныг брэндүүд мэдрээд л бидэнд зориулж бүтээлүүдээ гаргаад байх л даа.. Ихий г эрэлхийлж өөрийгөө зовоож ч яхав дээ, зугээр л амархан амьдар, жарга гэдэг лозунг модонд оржээ.
Туркын зохиолч Орхан Памук романдаа Туркын бэнчин сайтай гэр бүлийн охидууд 60, 70-аад онд Парисын Сорбонн-ыг мэдлэг олох гэж зорьдог байсан бол өнөөдөр брэндийн цунх хямдаар худалдан авч, цамхагийн доор гэрэлтсэн царайтай патериа татуулах гэж зорьдог болжээ хэмээн харуусангуй ажигласан байдаг. Rochas-ын шинэ сезоныг урласан Марко Занини чухам тэр Памук-ын бичдэг мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийсэн хэрнээ эцэст нь яалт ч үгүй бэнчинтэй учраас хувь заяатайгаа эвлэрэн хамгийн ер бусын, үнэтэй оюунлаг хувцасыг эрэлхийлдэг бүсгүйчүүдэд зориулaн чухам тэр мэдрэмжийг яг гаргаж чадсан нь бахадмаар. Би мэдээж хэрэг шууд авч дийлэхгүй ч харахад бас юм бодогдуулам мөн чухам нэг тийм бодлыг гаргаж чаддаг фешнийг хүндэлдэг ба эгэл бидний амьдралыг амттай болгодог гэж боддог.
Showing posts with label Стиль. Show all posts

Tuesday, February 19, 2013
Rochas эргэж ирсэн нь, ба тархиа цэнэглэх сезон