Thursday, October 21, 2010

Нийгмийн шүүмжлэлийг сэтгэгчид хийж хувьсгал хийх зүрх залууст байдаг



Bande à part кино нь Францын кино урлагт Шинэ Давалгааг хэмээх хөдөлгөөнийг үүсгэсэн кино найруулагч Жан Люк Годар-ын хамгийн ойлгоход төвөггүй гэх кино билээ. Манай кино урлаг сүүлийн үед хөнгөмсөг савангийн дуурь мэт кино зохиол, техник муутай бүтээлүүдээр дүүрээд байх шиг санагдах боллоо. Хуучны алтан үеийн кино найруулга эсвэл савангийн дуурь үзэх хоёр л боломж байдаг болчихож. За тэгээд арай техник сайтайг ни үзъе гэвэл Холивуудын хэдэн блокбастер сүүлчийн сонголт болоод байгаа нь харамсалтай. Нариуулагч Годар хэлэхдээ, бид хүмүүсийн ю дуртайгаа чалчдаг эрин үед дуугүй кино узэж яг л авсан дотор банзлагдсан онгон хүүхдүүд шиг байлаа. Монголын найруулагчид маань ч гэсэн нэгэн урсгалаа дагахаас илүү шал өөр мэдрэмж хайх цаг нь болсон байх.

No comments: