Wednesday, February 20, 2013

Oh! Proenza Schouler

Уншихдаа Проэнза Шулер гэж уншина. Тус брэндыг анх 2002 онд Нью Иорк хотын алдарт дизайны Парсонс их сургуульд тухайн үед суралцаж байсан Жек Макколоу ба Лазаро Хернандэз гэх хоёр оюyтан байгуулжээ. Брэндийн нэр нь тус хоёр дизайнерын ээжүүдийнх нь гэрлэхээс өмнөх овог ажээ. Тэдний анхны коллекш нь алдарт Vogue сэтгүүлийн анхаарлыг шууд татаж тэр жилдээ цаашдын үйл ажиллагаагаа явуулах санхүүжилтийг олсон байна. Үүнээс хойш тэдний гаргасан улирлын хувцас бүр Barneys New York, Bergdorf Goodman, Harvey Nichols, Colette гэх мэт дэлгүүрүүдээр байнга борлогдох болсон бөгөөд энэ жилийн ялангуяа намар өвлийн бүтээлүүд нь манай блогын сэтгэлийг эзэмдлээ. Тэдний коллекшнийг ажиглавал шпилькэн өсгийтэй хошуу нь нарийхан туфли эргэн ирж байгаа бөгөөд 90 ээд оны энгийн силү эт мөн ирээдүйг билигдсэн ч юм шиг эсвэл сансрын хөлгийн цагаан өнгө давамгайлсан нь харагдаж байна. Футур буюу ирээдүйлэг стиль их харагдаж байна. Санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй бол зоргитойгоор залуу брэнд өмсөх л хэрэгтэй.

Tuesday, February 19, 2013

Rochas эргэж ирсэн нь, ба тархиа цэнэглэх сезон

Хов жив хөөцөлдөгч, цуурхал шивэр авир хийсэн сэтгүүлүүдийн хуудсуудыг алгасалгуй бөөндсөн брэндүүдийг харахаар бөөлжис цутгаад нэг хэсэгтээ л фешн-д сэтгэл хөрсөн боловч дахин өөрийнхөө онгодыг олсноо та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Louis Vuitton, Chanel, Dior -ын цунхийг бид өнгө, өнгөөр нь “бөөнддөгөө” хэзээ болих юм бэ? Бид үнэхээр тийм фешн-д тайлагдаагүй гарууд юм уу эсвэл бид мэдрэмжээ өөр нэг тийм ахуйн сэтгэлгээ дээрээ тулгуурлан хөгжүүлээд байна уу? Америк хүүхнүүдийн мэдрэмжийг ажиглахад, ямар нэг даашинзыг ямар хямд үнээр олж авснаа ярих дуртай, Орос хүүхнүүд өөрсдийгөө эрчүүдэд зориулж хувцасладаг гэж гайхуулж байхыг хэдэнтээ сонссон, Англи бүсгүйчүүд уламжлал, чанар эрэлхийлнэ, үсрээд л тэр дэглэмээ эсэргүүцэгч радикал урсгалыг шүтнэ (McQueen, Westwood?), гэтэл бидэнд өөрсдийнхөө мэдрэмжийг эргээд reference хийх буюy хамааруулах өнцөг байна уу? Зүгээр халуун байхыг хүсч байна эсвэл ялдамхан байхыг эрхэмлэнэ гээд орхивол магадгуй их амархан л даа. Үсрээд л хөөрхөн, эгдүүтэй, халуун, гоё гэдэг тодотгол гишүүн зүүнэ. Манай бүсгүйчүүд арай зоригтой баймаар юм шиг санагдаж байна. Бидний дотоод ертөнцийн мэдрэмж, чадал, энерги, бүх оюуны потенциаль зүгээр нэг эгдүүтэй гэсэн боомилсон хэв маягт ороход хангалттай гэжүү? За ингээд гомдол, нэхэл, шүүмжлэл хүртээд байхыг бүсгүй та хүсээгүй байх. Та гэлтгүй би ч гэсэн нэг ёсны фешн депресс-нд хэсэг хугацаанд орж манан буданд төөрж явснаа сая анзаарч байна. 2006 онд Оливье Тэйскен-ыг Rochas-аас халж тус брэндийг дахин ажилуулахгуй хэмээн шинэхэн худалдан авсан эзэд нь мэдэгдэхэд за ингээд фешн арт ерөнхийдөө утгаа алдаж байгаа юм байна л гэж бодоод өнгөрч байснаа санаж байна. Тэрнээс хойш нөгөө байдаг хэдэн л гарууд хийдгээ хийгээд л дундуур ганц хоёр үхэл болоол амьдрал үргэлжилсээр, хувцыг нь тэр болгон худалдаж авч чадахгуй ч ядахдаа амтархаж сонирхох шинэ загвар байхгуй юм шиг санагдаад. Ядахдаа миний сэтгэлд нийцдэг стиль их цөөхөн. Тэгээл глобал брэндийн хүчирхийлэлд автагдаад л амьдраад л байлаа гэж би бодов. Харин саяхан Лондон орох боломж олдож тансаг дэлгүүрийн нэгэн цонхонд Rochas-ийн шинэ загварын хувцас байхаар нь сонирхоод ороод үзэв. Тэйскэн биш ч их шинэлэг мөртлөө маш хатуухан, ширүүхэн хардаг хүүхнийг санагдуулам даашинз, банзалнууд харагдав. Гэртээ эргэж ирээд -ийн 2012-2013 оны намар өвлийн загварын тоглолтыг Каллас-ын дуулсан Верди-ийн Noi Siamo Zingarelle арияг сонсонгоо амтархан үзэв. Үзэж дуусаад Эмманүэль Кант-ын хэлснийг одоо л ухаарлаа. Бид гоо үзэсгэлэнгээс өөрсдийгөө хайдаг юм байна. Үүнд глобал брэндүүд биднийг хүчирхийлээд байгаа ч юм биш бидний ихэнх нь өнөө үед зүгээр л sexy байхыг л эсвэл нэг тийм буржуа буюу дундаас дээш давхаргын тав тухтай статус-даа хөлбөрөх дуртай болчихсныг брэндүүд мэдрээд л бидэнд зориулж бүтээлүүдээ гаргаад байх л даа.. Ихий г эрэлхийлж өөрийгөө зовоож ч яхав дээ, зугээр л амархан амьдар, жарга гэдэг лозунг модонд оржээ. Туркын зохиолч Орхан Памук романдаа Туркын бэнчин сайтай гэр бүлийн охидууд 60, 70-аад онд Парисын Сорбонн-ыг мэдлэг олох гэж зорьдог байсан бол өнөөдөр брэндийн цунх хямдаар худалдан авч, цамхагийн доор гэрэлтсэн царайтай патериа татуулах гэж зорьдог болжээ хэмээн харуусангуй ажигласан байдаг. Rochas-ын шинэ сезоныг урласан Марко Занини чухам тэр Памук-ын бичдэг мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийсэн хэрнээ эцэст нь яалт ч үгүй бэнчинтэй учраас хувь заяатайгаа эвлэрэн хамгийн ер бусын, үнэтэй оюунлаг хувцасыг эрэлхийлдэг бүсгүйчүүдэд зориулaн чухам тэр мэдрэмжийг яг гаргаж чадсан нь бахадмаар. Би мэдээж хэрэг шууд авч дийлэхгүй ч харахад бас юм бодогдуулам мөн чухам нэг тийм бодлыг гаргаж чаддаг фешнийг хүндэлдэг ба эгэл бидний амьдралыг амттай болгодог гэж боддог.

Тоншуул

Сүүлийн үед ном зохиол, сэтгүүл, вэб хуудсууд дээр тавигдаж буй нийтлэлүүдийг сөхөж харахад ердөөсөө хоёрхон л урсгал анзаарагдаад байх шиг; ууртай ба уургүй бүлэглэл. Уургүйчуудын бүлэглэлд голдуу “Шинэ монгол” хэмээх сүүлд гарч ирсэн хурдан баяжигч нийгмийн давхаргынхныг магтан дуулагчид багтах юм. Тэд шинэ монголчуудыг хоймортоо залж, ер нь хүн болж заяаснаас хойш хүний амьдрал зөвхөн материаллаг соёл дээр тулгуурлан амьдрах ёстой мэтээр зааварчилж, шинэ мөнгөтнүүдийн өмссөн зүүсэн, унасан эдэлсэн, барьсан байгуулсныг бишрэн даган баясна. Харин ууртайчуудын бүлэглэлд голдуу нийгмийн хөгжил дэвшилд бухимдангуй ханддаг эсвэл өөрсдийн ёс жудагтаа баригдан ууж идэж чадаагүй, хүсээ ч үгүй, хэдэн чалхаа алдсан Монголын хөөрхий сэхээтнүүд давамгайлдаг нь ажиглагдаж байна. Үүнээс үүдээд сэтгүүлзүй ба бичиг зохиолуудад нэг талаасаа хөнгөмсөг материалист соёл нөгөө талаасаа гутрангуй меланхолик өнгө аяс хоёр л давамгайлах болжээ. Ингээд л нийгэмд эсвэл нэг л их уурласан бухимдсан, эсвэл гэнэн оптимизмоор оюун ухаанаа хоосруулж баяссан хүмүүс. Бухимдсаар, эд мөнгөний хойноос хөөцөлдсөөр байгаад Монголчууд бид сайтар инээж ч чадахаа больсныг би энд дурьдмаар байна. Социализмын үед Тоншуул гэдэг сэтгүүл гардаг байж билээ. Манай гэрийнхэн дугаар бүрийг алагсалгүй захиалж, харин би хүүхэд байсан болохоор нийгэм улс төрийн шинжтэй шүүмжлэлийг нь ойлголгүй дэмий л шог зурагнуудыг нь сонирхон үздэг байж билээ. 80-аад он гэхэд 120 мянган хувь хэвлэгддэг байсан уг сэтгүүл өнөөдөр харин байгаа үгүй нь мэдэгдэхгүй манан будан болсон. Үүнд гэхдээ би сэтгүүлийн эрхлэгч, эздийг буруушаамааргүй байна. Эцсийн эцэст уншигч, захиалагч байхгүй бол ямар ч утга зохиол оршин тогтнох болмжгүй гэсэн хэвлэлийн капитализмын энгийн хууль үүнд үйлчилсэн буй за. Миний сонирхож буй асуудал харин нийгмийн хошигнолыг сонирхогч, уншигч нар маань хаачив? Тэд нар маань МҮЭСТО ба СТӨ-д сар улирал алгасалгүй зохиогдох шог гараа хэмээх нийгмийн хошигнолын хялбар хэлбэрлүү хөлбөрчихөв үү эсвэл соц үеийн хяналт хэрэггүй болсон чөлөөт хэвлэлийн хашгираанд залгиулчихав уу? Нийгмийн асуудлудын наадхи цаадхыг ойлгодог, тэгсэн мөртлөө тэднийгээ хошигноод шүүмжилчих чадвартай, үгүй юмаа гэхэд хурц хошигнолыг ойлгож чаддаг уншигч нар маань хаана байна вэ? Бид шүүмжлэл бичээд л уурлаад л байдаг, харин нийгмийн хошигнол зохиох урлагийг бүүр умартжээ. Инээд хамгийн хүчтэй зэвсэг, тэр тусмаа аливаа нийгэмд буй дарангуйлал, шударга зүй бус ёсыг шүүмжлэх шилдэг арга бол шог элэглэл байдаг. Дэлхийн түүхэнд, Ромын засаглалын эсрэг, Католик шашинтнуудын ялзрал, Францын хувьсгал, эцэст манай Монголын түүхэнд социалист гажуудлуудыг шууд бус ёжлох арга нь үнэхээр нийгмийн хошигнол байсан. Өнөөдөр бид хэвлэлийн эрх чөлөө болон үг хэлэх эрхийг маань хориогүй нийгэмд иймэрхүү шууд бус шүүмжлэлийн хэрэг байна уу хэмээн бодож болно. Бид дуртай үедээ улс төрчдөө муулчихдаг, дураа хүрэхээр толгойг нь илээд авдаг, ямар нэгэн хорио цээргүй нийгэмд инээд юунд хэрэгтэй вэ? Миний хариулт бол яг үнэндээ маш энгийн: “ Уурлахаас залхаж байна би”. Би зүгээр нэг шар хэвлэл, болсон болоогүй блог-оор ноцолддог, тэгсэн мөртлөө уншсан ном даанч цөөхөн, сурсан мэдлэг дэндүү нимгэн, өмсөх зүүх, унах эдлэх материалын ертөнцөөр амьдралаа төсөөлдөг, өчүүхэн даган баясагч байхыг хүсэхгүй байна. Нөгөө талаас өглөө босоод л амьдарсан амьдралдаа гомдож, төр улсаа зүхсэн хоосон эргэн дурсахуйд автагдсан чалхгүй сэхээтэн ч байх хүсэл алга. Харин эрдэм мэдлэгийг эрэлхийлэгч, нийгмийн үнэт зүйлийг бүтээгч шинэ үеийн сэхээтэн уншигчийн хувьд илүү мэдрэмжтэй, нарийн шүүмжлэлийг эрэлхийлж байна. Биднийг түм уурлаад, мянга Сүхбаатрын талбайн өмнө жагсаад манай нийгэм биднийг сонсохоо нэгэнт больсон мэт. Үндсэн хуулиараа чөлөөтэй дуу хоолойгоо хүргэх эрх нь баталгаажсан орны олон сая бархираанд хурц шүүмжлэл голоо олж цохилт өгч чадахгүй байгаад л хамар учир байна. Тиймээс бид аливаа нийгмийн гажуу үзэгдлүүдийг зөвхөн уурсан шүүмжлэхээс гадна, шоолж, инээж, өдөж ярилцаж сурах хэрэгтэй юм шиг. Ичсэн хүн, хүн алдаг гэгчээр, манай нийгэмд нэгэнт тогтоод байгаа зогсонги байдалд цочроо өгөх зэвсэг нь нийгмийн боловсронгуй ёгтлол тохирох ч юм билүү?

Эм Би Эй

Сүүлийн үед ЭмБиЭЙ гэх шив шинэ үйлдэр хүч түрэн нийгмийн нэгэн давхарга бий болгоод байгааг анзаарлаа. MBA гэх товчлолыг Англиас нь Монголруу буулгавал гэр бүлтэй гэхдээ учраа үүсгэх боломжтой, ГБГУ нар. ГБГУ нарыг би хувьдаа төгс үйлдэр гэж бодоод байгаа, нэг талаас тэд бид партнёраасаа хүсдэг бүх авууштай зан аашийг агуулдаг бөгөөд дээрээс нь бидний ямар ч хүслийг биелүүлэхэд бэлэн нэгэн. Бид тэдний шөнө хурхирахийг нь нойроо хульжтал хэзээ ч сонсох шаардлагагүй, өглөө бүр татаж чангаан босгож цай цүй гэж маллах хэрэггүй, тэд дандаа бидэнтэй анх учирсан юм шиг үргэлжийн мөнх болзоонд явахад бэлэн, хүссэн бэлгийг маань хэтэвчнийхээ чинээгээр аваад өгнө, үүнийхээ төлөө нэг ч удаа дотуур хувцсыг минь угаагаад өг гэж шаналгахгуй бөгөөд хариу юy ч хүсдэггуй төгс төгөлдөр үйлдэр. Гэхдээ үүнд нэг том НО бий. Тэдний зуурдын жаргалын үнэ өртөгийг гэртээ ГБГУ нарын уг үйлдлийг огт төсөөлөх ч үгүй эсвэл магадгүй гадарласан хэрнээ амаа хамхиаад өнгөрч буй гэргий, нөхөр, хань нь бүрдүүлнэ. Үүнд ГБГУ гэдэг үйлдэр зөвхөн эрчүүд дунд байдаг бус, миний мэдэхээс гэрлэсэн бүсгүйчүүд дунд адилхан тархсныг дашрамд дурьдах хэрэгтэй байх. Магадгуй эдгээр бүсгүйчүүд маань “байгалиаасаа” л цэвэр ариун нандин байдаг, байх ёстой гэсэн манай нийгэмд буй идеологийг овжноор ашиглан халхавч хийгээд нөхрөө ямар нэгэн сэжиг авахуулалгуй сэм тавих боломж нь олддог байж магадгуй. За тэр ч яахав, асуудлын тайлаасыг нэг л буруу өнцгөөс хайгаад байх шиг. Ер нь хүн болж төрснийх бүгд моногам амьдралын хэв маягийг хөөх ёстой гэсэн үзэл бодит амьдрал дээр амьдралгуй сонсогдох бөгөөд нөгөө талаас тэр болгон тохиоогоод байдаггүй дурлалын хүчийг бас үгүйсгээд байгаа ч юм шиг. Ер нь ГБГУ нарыг ёс суртахуунгуй, худалч, хуурамч гэж чичхээсээ илүү бид энэхүү үзэгдэл юунаас үүдэлтэй, ямар нэгэн нийгмийн сэтгэцийн байдалтай холбоотой байна уу үгүй юу хэмээн учир шалтгааныг нь ямар нэг хам шинжээр нь авч үзэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэж дуудааад шорон гянданд хорих нь хичнээн амархан гэдгийг хэн бүхэн мэднэ. Харин түүний сэтгэцийн зөрчилтэй байдал, хулгай хийхийг буруу гэдгийг мэдсээр байж хийж буй байдал, орчин тойрон ба хурээллийн нөлөөг судлах явдал нь илүү үр дүнтэй байдаг. Үүнтэй адил нэгэнт гэр бүл болно гээд хариуцлага үүрсэн нөхдүүд маань яагаад амьдрал дээрээ тулаад ирэхээр буруу гэдгээ ухаарсаар байж, чихэр хулгай хийдэг хүүхэд шиг байн байн сахилгагуйтаад байдаг байнаа? Ер нь ГБГУ гэдэг үгийн товчлолыг үзэх юм бол нэг талаасаа гэр бүлтэй гэдгээ ухамсарласан, хариуцлагаа хүлээн зөвшөөрсөн тэгсэн хэрнээ хааяа нэг дэггүй зүйл хийх боломжтой гэдэг ойлголт төрнө. Тэгэхээр хариуцлагад асуудал байгаа биш юм шигээ... Энэ товчлолд миний эгдүүцлийг хүргээд байгаа юм, хариуцлагаа нээх айхтар ухаарсан ухаантай эр хүн бус, аль эсвэл сахилгагуйтаад гэртээ банга хүртээд байдаг жаал-эр хүн биш юм. Асуудал юунд вэ гэхээр бидэнд бүхнийг ялан дийлэх чадвар, энэ насыг цуг өнгөөрөөсөн ч цаг хугацаа бид хоёрт хангалтгүй санагдах тэр агуу мэдрэмж буюу хайр сэтгэлийн хүч гайхамшгийг бид умартcанд л байгаа юм. Бид хайр дурлалын үнэ цэнийг саармагжуулж, нэг талаас нэг муу гэрлэлтийн инститүц болгон хувиргаж, нөгөө талаас зүгээр нэг ахуйн секс болгон хувиргасан явдалд бид бүгдээрээ нийгмээрээ буруутай. Бид зах зээл, мөнгө төгрөг, гоё сайхан өмсөх хувцас, байшин сав гэж хөөцөлдөх явцдаа дотоод ертөнцийг маань гийгүүлж байдаг хүн төрөлхтний хамгийн сайхан мэдрэмж болох хайр сэтгэлээ ардаа гээсэн мэт. Өнөөдөр бид урьд урьдынхаас илүү амттай хоол идэж гэдэс цатгалан явж , өмсөе гэж бодсон зүйлээ олоод өмсчихнө, үзье гэсэн газраа ямар ч байсан очоод үзчихнэ. Түүнтэйгээ адил сэтгэн бид хайр сэтгэлээ гагцхүү төлөвлөн худалдаж авах гээд эцэс сүүлд нь эсвэл хайр сэтгэл нь унтарсан гэрлэлтийн инститүцийн шоронд хоцорч, үгүй бол зуурдын жаргал хөөсөн ГБГУ нар болоод байна. Бид хар аминыхаа амьдралыг хөөсөөр байгаад олигтой ч дурлаж чадахаа больчихож. Үүний оронд гагцхүү үдийн цайны секс, их хатан бага хатан гэсэн өрөвдмөөр статус, нөхрөө алдахаас айсан авгай нар, ГБГУ-ээ харуулдсан бүсгүйчүүд, эрчүүд амьдралыг маань дүүргэж байна. Хайр сэтгэлийн үнэ цэнд хямдрал зарлахаа бид хэзээ болих юм бэ?

Би 30-н настай бүсгүй

Хумсаа ягаан биш улаанаар будсан нь дээр, гадуур жоохон хүүхэд шиг сэвэлзэхээ багасга, серьёзный бай, эрчүүдийн дунд орохдоо ярианд хамаагүй оролцож тодроод яахав дээ хонгроо гэх мэт... Надаас бараг арав гаруй ах Ex. найз залуу маань надад санаа тавьсандаа тэгж үглээд байв уу? Эсвэл, зүгээр намайгаа өөрийнхөө насны категорид өөрийн мэдэлгүй ойртуулах хүсэлдээ автагдсан юм болуу? Ер нь насны намба, ангилал гэж хэр бодитой зүйл вэ? Биднийг төрснөөс авахуулааад л, мөлхөө ангийнхан, цэцэрлэгийн насныхан, арван жилийн сурагч, оюутан, хорин хэдэн нас, гучин насны босго гээд л нийгмийн ангилалд оруулчихна. Бид байгалиасаа тодорхой насанд хүрэхээрээ намба суудаг хэрэг үү эсвэл нийгэмд гүйцэтгэх, үүрэх хариуцлагаасаа шалтгаалаад нэг тийм байх ёстой гэсэн тогтолцоонд баригдчихдаг уу? Тэгэхээр миний гучин насны амьдрал ямар байх ёстой юм бэ? Дунд төвшний карьер,үр хүүхэд, өсөх магадлалтай эр нөхөр,хувийн орон сууц, хаая нэг вино хувааж уудаг оюyтан ахуй үеэс үерхсэн гал хам найз нар, чамгүй орлого, гайгүй ажлын туршлага, улаан хумсны будаг. Бид энэ насандаа бидний нүүрэнд ямар будалт тохирдог, чолко зохидог зохидоггүй, дээгүүрээ М размер, доогуураа S размер, эсвэл Chanel л хамгийн найдвартай сурчигний сонголт гэдгийг хорин насандаа туулсан алдаа дүүрэн туршлагаасаа сайн мэддэг болчихсон байдаг. Ажлын парти дээр хар даашинз, сувд зүүнэ, хаая нэг галзуурмаар санагдвал клаб орохдоо гялгар торон палаажаа шахчихна, ер нь галбираа сайн мэдэрдэг болчихсон болохоор гучин настай бүсгүй нийгэм дунд алхахдаа бараг хэзээ ч faux pas буюу нийгмийн тогтсон кодыг бараг зөрчидөггүй Энэ бүгдээр бүсгүйчүүд бид гучин насаа төсөөлдөг үү? Гэхдээ л хааяа галзуурмаар санагдана, ажлаа пялаад, үүр хүртэл шоудаад, хүүхдээ сургуульд нь хүргэж өгөлгүй сураггуй алга болоод, эсвэл шалан дээр найз залуудаа эрхэлж дэвхцэж, хумсаа улаанаар бус Barbie ягаанаар будвал яах вэ? Асар өсөх магадлалтай нөхөр эсвэл найз залуугаа орхин мотоцикл унадаг залуугийн хойно хөндөлсөн сууж ирээдүй өнөөдөр юм шиг амьдарвал ямар вэ? Mr. EX-тэй романаа эцэслэхээр би шийдэж нэг үе жоохон төөрөгдөлд орон явж байгаад нэгэн boyfriend type of boy-той санаандгүй учирлаа. Brix-д яг яаж танилцсанаа сайн санахгүй боловч, маргаашнаас нь эхлүүлээд хөгжилтэй бас драма дүүрэн гучин хоног өнгөрөв. Надтай адил гучин насандаа явж буй тэрээр жинхэнэ мотоцикл унадаг залуугийн идеал шинж чанаруудыг агуулсан. Үд хүртэл унтах чадвартай, өглөө босоод ёстой жинхэнэ гоонь эрийн амттай өглөөний хоол бэлддэг, дээрээ наян мянган фен бүсгүйчүүдтэй, чанга гоё эршүүд гартай, Mr.EX-ийг бодвол хоп гээл намайг хөнгхөн өргөчихөөр булчинтай, олон гадаад хэлтэй, боловсролтой тэгсэн мөртлөө улиг болсон хоосон амбицтай залуу бус. Жинхэнэ “Cool” гэдэг үг утгаараа тэр л гэсэн үг. Ажил, гэр, охины хичээл ном, оройн хоол, мөн хаа ганц хоёр шоудалт гэдэг нэгэн хэвийн амьдралаа түр умартаж энэ залуутай үерхвэл ямаршуухан байдаг бол гэж бодогдоно. Түүнтэй өглөө бүр сэрээд л, өдөржингөө оронд нялуурч хэвтэх, хийх юмгүй юм шиг хүүхэлдэйн кино үзэж, үдийн хоолноос орой хоол эргүүлж, орой ёроолгүй юм шиг дарс, пив эргүүлэн, найзууд дунд нь орон зугаацаж түүнээс өмнө маш удаан жинхэнээсээ амьсгалаагүй юм шиг амьдралаар амьдрах чухам ямар бол гэж төсөөлөх гэж оролдов. Гучин хэдтэй бидний хувьд параллель хоёр ертөнц оршиж байх шиг. Нэг нь ажил, карьер, гэр бүл, үүрэг хариуцлагаар дүүрэн зав муутайхан амьдрал, гэтэл нөгөө заагт хүсэл мөрөөдөл, адал явдал, нонстоп парти, амралт, зуны богино шөнүүд ба мэдээж хэрэг хайр дурлал. Хэт залуудаа үр хүүхэдтэй болсноос болж хорин хэдэн насаа байнга ажил хариуцлагаар дүүрэн өнгөрөөсөн болоод би одоо ингэж midlife crisis буюу дунд насныхны өвчин тусч буруу зөнөж байна уу ч гэж бодогдов. Насандаа бай гэж дээр хэлсэн үг чихэнд хааяа нэг холоос хэлэх шиг болно. Бид чихээ дараад, дүлий оргиоод параллель ертөнцийнхөө мансууралд автагдаад байх уу??? Гэхдээ л үүр цайж парти дуусна, зуны дараа намар болно, тэгээд нэг мэдэхэд хахир хуйтэн өвөл ирнэ, гэртээ ирэхэд охин маань угтан авна. Усанд орж, бар-ны үнэрээс ангижирч, цэвэрхэн биед эвтэйхэн хувцсаа өмсөн тансаг Египт даавуугаар бүрсэн тохилог орондоо шургаж ороход миний реалити шал ондоо. Нойртой нойргуй парти, хоолтой хоолгуй, маргааш юу болохоо мэдэхгүй тодорхой бус үерхлүүдийн дараа тэврэн авах охин маань, тав тухтай гэр минь, тансаг сайхан ор минь угтан авахад би, “ Бурхан минь! би ямар азтай гучин хэдтэй бүсгүй вэ, би хийх ёстой бүх юмаа хийчихсэн хүн юм байна” гэж бодогдоно. Өвдөхөд тосоод авах дотны хүмүүс, эдийн засгийн хараат бус байдал, нэгэн өдөр тэтгэвэртээ гарах цаг ирэхэд хөлийг минь хучих үр, нийгэмдээ оруулж буй хувь нэмэр гэх мэт. Нэг ёсондоо ирээдүйдээ би хөрөнгө оруулалтаа хийчихсэн л хүн юм байна. Урьд шөнийн зуурдын галзуурал сэтгэлийг минь төвшитгэж нэгэн хэвийн, жоохон гунигийн ч гэмээр ахуйн амьдралын гольдролдоо ороход цаанаа л нэг сэтгэл тайван сайхан. Чухам энэхүү гунигийн ахуйн гэмээр амьдралд л амьдралын утга учир байгаа мэт санагдана. Яг л өдөр болгон нар манддагаараа манддаг шиг би ч гэсэн нэг их гомдол мэдуулэхгүйгээр амьдралдаа сэтгэл хангалуун байхаар шийдлээ. Нар мандах нь ойлгомжтой бөгөөд нэгэн хэвийн үзэгдэл шиг санагдах боловч нэг өдөр мандахгуй бол хорвоогийн утга алдагдахтай адил би өглөө босч охиндоо хоолыг нь бэлдэж өгч, ажлаа хийдгээрээ хийн хаашаа ч юм бэ өөрийн мэдэлгүй тэмүүлж байгаад л миний амьдрал учиртай юм шиг санагдав.

Феминист феминист бус Ану Хатан кино

Уран зохиолын бичлэгээс кино дэлгэцрүү шилжих явдал нь туйлын орчин үежсэн байдлын илрэл үү, эсвэл хөгжлийн ухрал уу? Пьер Паоло Пасолини “Кино Урлагийн Талаарх Ёжлол” Утга зохиолыг унших явц ба киноны өрнөлийг харах явдал нь тус тусдаа өөр мэдрэмж төрүүлдгээрээ ялгаатай. Уран зохиолд бид өгүүлбэр үг, логик өрнөлийг хар бэхээр бичсэн текстийг дотоод ертөнцийнхээ сэтгэлгээгээр ургуулан бодож цэвэр субъект чанартай дүр төрхийг өөрсдөө дураараа босгон уншдаг. Гэтэл кино урлаг бол бидний дотоод ертөнц гэхээсээ илүү хүний мэдрэхүйн эpхтэн болох мэлмийд зөвхөн камерын проектороор таслагдан хүргэгддэг нүцгэн мэдрэмж. Нүцгэн гэдэг нь бидний оюун ухаан, субьектлэг ертөнц тухайн мэдээллийг эзэмдэн авахаас өмнө нөлөөлдөг хамгийн бүдүүлэг мэдрэмжүүдийг өдөөгч урлаг юм. Найруулагч Т. Алтантуягийн бүтээл болох Ану Хатан киног үзээд зохиолч Шүүдэрцэцгийн романыг уншихад төрсөн мэдрэмж хоёр тэс ондоо байгаагийн ялгаа үүнд л байгаа юм. Ану Хатан романыг уншсан хэн бүхэнд тус тусдаа төрсөн өөрсдийн сүбъектлэг ойлголт, үнэлгээ, таашаал байсан бол дэлгэц дээр амилсан хоёр цаг хагас үргэлжлэх эпик үйл явдал нь үзэгчдийг шүүмжлэлтэй дор дороо өөр өөрийг сэтгэх зай үлдээхээргүй утга санааны хувьд маш нягт бүтээсэн бүтээл байлаа. Тиймээс романыг нь уншсан үзэгчдийн сэтгэгдлүүдийг мэдээллийн сайтуудаар хөөн харахад заримын сэтгэлд нь хүрээгүй эсвэл бодсоноос хүсэн хүлээсэн дүрийг өөрөөр бутээжээ гэсэн сэм шүүмжүүд гарсан бололтой. Учир нь уншигчдын дотоод ертөнц найруулагчийн бүтээсэн өнцөг, зөрлөг үүсэх мөчид Ану Хатан уран зохиолын ертөнц ба кино урлагийн механик дүрсийн хоорондын туйлын хагарал дундаас шинэ төрхөөр төрж байгаа нь тэр болгон сэтгэлд ханамжтай санагдаагуй байж магад. Ямартаа ч энэхүү роман дээр тулгуурласан эпик кино манай урлагийн түүхэнд гарч буй шинэ хувьсал гэдэгт бид билэгшээх хэрэгтэй. Хорьдугаар зууны эхэн үед анх кино урлаг хөгжиж эхлэхэд мeханик дүрсийн шоконд орсон уран зохиолын сэтгэгч нар модeрнчлэлийн шинэ эрин үе эхэлж байгааг тэмдэглэж байсан ч нөгөө талаар үүнтэй дагалдан ирэх нэг талын эмгэнэлтэй үр дагавруудыг мөн ажигласан байдаг. Нэг ёсондоо бүхэл бүтэн зуунуудын турш ном уншиж бусад ертөнцийг өөрийнхөөрөө төсөөлсөөр, илтгэсээр, тайлбарласаар ирсэн зохиолчид өөдөөс ирж буй галт тэрэгний дүрсийг хараад бодит механик дүрсийн шоконд орж кино дүрсийн агуу их хүчийг мэдэрсэн байна. Үүнтэй адил хорин нэгдүгээр зууны утга уран зохиолд эмэгтэй хүний бичсэн түүх дэлгэцэн дээр амилж байгаа нь нэг талаар маш прогрессив төрхтэй ч нөгөө талаар өнөөгийн бидний нийгэмд буй далд асуудлуудыг ил байдлаар дүрс болгон харуулахад үзэгчид бид нэг ёсны цочролд орсон буй за. Ану Хатан кино сүүлийн үед манай нийгэмд яригдах болсон их хатан, бага хатны асуудал буюу албан ба албан бус гэргий нарын явдал, эх орны эрдэс баялагтай хүйн холбоогоор холбогдон газар авч буй сохор үндсэрхэг үзлийг хөндсөн нь үзэгчдийн дунд талархал хүртcэн байж магад. Гэхдээ нөгөө талааар миний нийтлэлийн эхэнд дурьдсанчлан бид төрсөн сэтгэлийн хөөрөл мэдрэмжээ ялангуяа киноны дүрсээр илэрхийлэгдэх тэр татах хүчийг дахин тунгааж шүүмжлэлтэй хандаж сурах хэрэгтэй байх. Тус кинонд сэтгэл хөдлөхийн аргагуй хийсэнд л чухам бид болгоомжтой хандах хэрэгтэй. Тиймээ бид эх орондоо хайртай, тиймээ бүсгүй хүний заяа хүндхэн бөгөөд зөвхөн өөрсдөөс нь шалтгаалахгуй учир нь бүхэл бүтэн нийгэм түүний амьдралыг төрхөөс нь авахуулаад шийдчихсэн байдаг. Богтлогдож очих ёс өнөөдөр бидний нийгэмд байхгуй ч нөгөө талаар хүний эхнэр болох асуудал нь өнөөдөр хайр сэтгэлийн холбооноос илүү амьдралын хэв маяг статус болсон, бүхэл бүтэн эдийн засгийн харилцаа, солилцоон дээр тулгуурласан шийдвэр болсон нөхцөл гэх мэт. Харамсалтай нь эдгээр нийгмийн асуудлуудыг үг бүрээр тайлбарлан нуршсан кадрууд Ану Хатан киног яруу урлагийн бүтээл болгохоос илүү пропаганда, ухуулгын шинжтэй болгосон нь киноны дүрс өөрөө тэр болгон тайлбар нэхээд байдаггүйн баталгаа билээ. Гэсэн хэдий ч эмэгтэй хүн түүх бичнэ гэдэг бол хүн төрөлхтний түүхийг өөр өнцгөөс харсан тэмдэглүүштэй уйл явдал. Симон де Бувуар, Виpжиния Вулф гэх мэт эмэгтэйчүүд хорьдугаар зууны түүхийг бичилцээгүй бол бид тухайн үед болж байсан шударга бус үйл явдлуудыг зөвхөн эрэгтэй зохиолч нарын нүдээр харах байсан байлгүй. Түүхийг дайвар хүйстэн бичиж түүний бүтээлийг бид хүртэнэ гэдэг бол манай нийгэм аниаастай байсан нөгөө мэлмийгээ нээж буй тэмдэглэлт үйл явдал юм. Энэ утгаараа эмэгтэй зохиолч мөн эмэгтэй найруулагчийн бүтээсэн бүтээл хос мэлмийг цаашид тэтгэх үүдийг нээсэн явдал болжээ.

Monday, October 10, 2011

Forever Marilyn

I'm through with love
I'll never fall again
Said adieu to love
Don't ever call again
For I must love you or no one
And so I'm through with love

I've locked my heart
I'll keep my feelings there
I've stocked my heart
with icy,frigid air
And I mean to care for no one
Because I'm through with love

Why did you lead me
To think you could care?
You didn't need me
For you had your share
of slaves around you
To hound you and swear
with deep emotion and devotion to you

Goodbye to spring and all it meant to me
It can never bring the thing that used to be
For I must have you or no one
And so I'm through with love

I'm through with love
BABY, I'm through with love

Sunday, July 24, 2011

For the love of country

The week long vacation during Naadam holiday provided good opportunity for the body to rest and for the mind to feed on good reading. This year Mongolia celebrated important dates of its history, marking 90 years of independence from Qing empire, 2220 years of great statehood Xiongnu. I for myself, observed Naadam after 6 years of intermission. There was plenty of pre-naadam pressure and stress. Everybody was rushing to get things done since most Mongolians would take extended vacation following the festival. Frustration and deadlines ran high and close. During this chaotic pre-naadam week I stumbled upon an amazing video of 999 youth simultaneously performing old classic "Duut Nuur". What I noticed about the video is that it elicited strong emotional response from both types of audience, the statesmen who sat viewing the performance live and those who were viewing through media channel. The country with fragile and often capricious political environment where statesmen most often hold blame for the development misgivings bonded with the mass through the special emotional response, creating perfect catharsis. The performance of "Duut Nuur" brought out on the surface what binds us as nation, its imagined boundaries of intangible and often nostalgic sentiments. The song and the performance represented how wrestling, flag bearing, waving, participating in parades, pride in our country and history constitutes the being of Mongolian.

Monday, July 4, 2011

Apogee of my thoughts

A while ago, Oscar Wilde wrote that we simply forgot to construct anymore decent lies. In his essay The Decay of Lying he argues about the power of beautiful lies that traditional literature is saturated with and how with the decline of novel writing the age of lying has come to its end. Along with the decays of art of lying however, Wilde argues the need for imitation of art has morphed into petty mimics of popular tabloid news. Hence, instead of reading novels and getting enamored by its sentiments we are more often involved in the world of pure information.

Tuesday, June 21, 2011

Rain

It's been raining in UB for two days in a row. Rain usually sets in somber mood, however, providing some sort of bizarre comfort to indulge further in its subdued burrows away from the sun. On the contrary sunshine inspires gay superficiality which prevents any chance of penetrating thoughts. Plenty to think and plenty to dream until the veil is uplifted. Enjoy the rain.

Sunday, June 12, 2011

Marina Tsvetayeva: Name and Soul



Пока огнями смеется бал,
Душа не уснет в покое.
Но имя Бог мне иное дал:
Морское оно, морское!

В круженье вальса, под нежный вздох
Забыть не могу тоски я.
Мечты иные мне подал Бог:
Морские они, морские!

Поет огнями манящий зал,
Поет и зовет, сверкая.
Но душу Бог мне иную дал:
Морская она, морская!

1911-1912

Thursday, June 9, 2011

Хүндэтгэл ба Төрт Ёс

Seeing You Is Equivalent to Being the King! Таны барааг харах нь Хаан байсантай л адилхан гэж Дундад зууны Энэтхэгийн төрт ёсонд бичсэн байдаг. Манай уламжлалт төрт ёс ихээхэн хэмжээгээр хүндэтгэл, бишрэл гэсэн зүйлүүд дээр тогтсоор ирсэн. Буцаад хаант төрийг сэргээх боломжгүй болоход Оросын коминтерн ихээхэн үүрэг гүйцэтгэж коммунист намт засаглал нэр доор Монгол гэсэн нэгэн хэвийн үндэстний үзэл санааг үгүй хийж шинэ намын элитүүдийн засаглалыг бий болгосон. Харин ардчилсан хувьсгал гарснаас хойш хэдийгээр нэг намын засаглалыг халаад даруй 20 жил илээсэн ч гэлээ ард түмэн, нийгэм шударга ёс, ёс суртахууны доройтолд орж нөгөө талаас төрөө хүндлэх ёсон алдагдсаар. Улс төр эдийн засгийн ашиг сонирхолтой нягт сүлбээтэй болсноос төрийн мэдэл суларч, этикийн доголдолд орж ашиг ологч бүлэглэлүүдээс шууд хамааралтай болсон ни харамсалтай. Нийгмээсээ хүндлэл хүртъе гэвэл төр нь төр шиг байж хууль цаазын ёсоо мурддуг л болох хэрэгтэй. Тэгвэл хүн бүр хаан болох гээд арсалдах шаардлага үгүй болно, барааг нь харахад л хангалттай.

Tuesday, May 10, 2011

From Clear Waters of Tamir


Цэлмэг өдрийн баруунаа хэлбийсэн нар, гэнэт оволзсон их дурлалын эхний очоор дүүрсэн сэтгэл хоёрт чимэглэсэн ертөнц ер бус гуа үзэсгэлэнтэй ажээ.

Friday, May 6, 2011

Simone de Beauvoir

Симон дө Бүвүа-ийн Дайвар Хүйстэн зохиолыг уншиж байна. Манай нийгэмд сүүлийн үед улам газар авах болсон шовинист үзэл буюу эмэгтэй хүнийг системтэйгээр дорд үзэх, тогоо шанганаас цаашгүй хардаг үзлийг анатомийн хичээл дээр амьтан задалж судалдаг шиг асуудлыг сайн задалж бичсэн классик зохиол. Эмэгтэй хүний өөрийгөө хүндлэх байдал бидний оюун ухаанд л эхэлнэ. Бид хэрэв өөрсдийгөө сул дорой гэж бодох л юм бол бид сул дорой хоёрдогч мест-нд л хоцорно шүү дэ.

Thursday, April 21, 2011

Унаган хайр

Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд
Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юмуу
Уужмын холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө
Учралын жаргалд инээгээгүй
Цайлган хайлган унаган хайраа

ДХ: Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайраа

Дэгдээхэй насандаа дэрвэж өсчихөөд
Дандаа хамтаар явахын жаргалгүй унаган хайр юмуу
Дэлхийг тойрсон ч дэргэдээсээ чамайг салгахгүй гэсэн ч
Дэргэдийн жаргалд дуулдаггүй гэмгүй гэнэн унаган хайраа

ДХ: Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайраа

Үүлсийн тэнгэрт өөр өөрийн гэрэлтэй нартай ч
Үнэнч хайранд ханийн жаргалын бүүвэйн дуутай ч
Догдлон нууцаар зүрх зүрхээ дуудаад инээдэг ч
Дэргэдийн жаргалд дуулдаггүй гэмгүй гэнэн унаган хайраа

ДХ: Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайраа

Wednesday, March 2, 2011

Last time we talked, you reduced me to tears Mr. Smith

Эмэгтэй хүний өөрийгөө ширтүүлэх байдал

Кино урлаг бол порнограф ба эмэгтэй жүжигчид бол бидний эротик сэтгэлгээ тусах дүрс болдог гэж Америкийн алдарт урлаг уран зохиол судлаач Фредрик Жэймсон хэлсэн байдаг. ОЙлгоход жоохон ярвигтай байж магад гэхдээ эмэгтэй жүжигчин үзэсгэлэнтэй байх тусам түүний зураг хөрөг интернетээр эргэлдэж, шар сонин хэвлэлийн бай болж, олон нийтийн жиг жуг ярианы гол сэдэв болдог. Үүнийг харин буруу сөрөг зүйл гэхээсээ илүү эмэгтэй хүнд ашигтай зүйл гэж би чухамдаа боддог. Учир ни бид мэдээллийн мөн медиягаар нэвт шувт шингэсэн бас нэг давхар ертөнцөд амьдарч байна. Өглөө босоод л фэйсбүүк, ажилдаа явах замдаа гар уцаан дээр мэдээ, ажлаа тараа дэлгүүрт шагайхад шар сонин сенсац. Нэг ёсондоо бидний эргэлдэж байгаа медия ертөнцөд хэн илүүтэйгээр бас ойр ойрхон харагдаж яригдаж сенсацлагдаж чадаж байна тэр л нийгмийн тодорхой хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлнэ гэсэн үг. Энэ утгаараа хэдийгээр кино хальсан дээр уцан хүүхэлдэй мэт эрх мэдэлгүй нариуулагчийн дураар эсвэл үзэгчдийн цоо ширтэг харцанд дуртай дургүй өртөж байгаа нь нэг ёсны хүчирхийлэл мэт боловч нөгөө талаар яг энэхүү ширтүүлэх чадвар нь буцаад нэогөө медия ертөнцөд эрх мэдлийг олгодог байх.

Sunday, February 20, 2011

Critique of a liberal mind

We have come to associate the meaning of the word “liberal” with open-mindedness and in overall respect for our contemporary egalitarian views of everyone’s differences and equal rights. However, the case I want to discuss here will rather explore the original and perhaps its more negative connotation. Being liberal can also be associated with certain laissez faire attitude and this is unfortunately has come to dominate our scholarship in Mongolia. As we know, the standard of any good academic scholarship starts with critical inquiry and in depth analysis of given subject. What we in general observe in Mongolia is lack of such in depth analysis and most importantly a critical inquiry without which we are stuck in the midst of shallow scholarly mud. The certain leisurely attitude towards any quality scholarly work is keeping us at bay from the rest of the world’s academic achievements. Without any critical inquiry we are perhaps good enough for the scarce population of 2 million people but we are of no importance and of no authority to the rest of the world.
The reason I am restless about this topic is that there is in general lack of critical inquiry in Mongolia’s academic studies. A reader may understand how disappointed I felt when I opened a novel translated from Chinese into Mongolian and the translator’s note was barely two pages. Whereas western scholars accompany their translations with lengthy critical essays, I hardly hear any Mongolian translator’s voice. It is as if the translator is silenced by his inferior position to the author. Another instance is a recent transliteration Qing Empire’s code of administration of Mongol province into Mongolian Cyrillic and once again for those numerous volumes the author has not bothered to provide his critical analysis. This way the text will obviously become useful for foreigners who prior to this transliteration could not read the texts in Mongol bichig and Manchurian but with this print they will. Once again, Mongolia’s scholarship becomes just a raw material without appropriate processed thought. The lack of critical analysis and any thesis oriented research would leave Mongolia’s scholarship further in dark ages where we will keep importing ideas rather than making our own discoveries.