Friday, November 12, 2010

Зохиолын Дууны Цаг

Ганцхан чи минь минийх шүү
Үг Чойнхор

Дэнжийн цэцгийг хувааж л
Дэрлэсэн гурван сар минь
Сэтгэлийн гүнээс тодрох
Сэрүүн зүүд л байвуу даа
Наддаа ирэх өдөр чинь
Хором хормоор ойртоод байна
Нандин зүрхний үг чинь
Санаан дотор тодроод байна

Амрагийн гэгээн тэнгэртээ гялалзах одод нь олон чиг
Алагхан зүрхийг догдлуулдаг ганцхан чи минь минийх шүү

Хүлээхийн гуниг нь хэцүүхэн ч
Уулзахын баяр нь зүйрлэшгүй
Хэлсэндээ үнэнч явсан бол
Тэрэн шиг жаргал ч байхгүй дээ
Сайны ерөөл тавиад л явсан юм даа тэр минь
Сар жилийн уртад чиг саараачгүй сэтгэлээ

Амрагийн гэгээн тэнгэртээ гялалзах одод нь олон чиг
Алагхан зүрхийг догдлуулдаг ганцхан чи минь минийх шүү
Амрагийн гэгээн тэнгэртээ гялалзах одод нь олон чиг
Алагхан зүрхийг догдлуулдаг ганцхан чи минь минийх шүү

Сайхан чинийхээ өмнө цайгаа дээжлээд барья даа
Санан санан хүлээснээ тунирхан байж л хэлнэ дээ
Гадаа ирээд буухаар чинь гарах уу байх уу догдлоод байна
Гэрэл татсан царайнд чинь гэр минь дүүрээд ирнэ дээ

Амрагийн гэгээн тэнгэртээ гялалзах одод нь олон чиг
Алагхан зүрхийг догдлуулдаг ганцхан чи минь минийх шүү
Амрагийн гэгээн тэнгэртээ гялалзах одод нь олон чиг
Алагхан зүрхийг догдлуулдаг ганцхан чи минь минийх шүү

1 comment:

Anonymous said...

Уг нь сайхан ач үг эй дуу. Энэ бол клип болж чадаагүй байна.